Өдөр 1
5000 жилийн өмнө бид:
Өнөөдөр үндсэндээ ямарч ялгаа алга.
Яаж сэтгэл хангалуун амьдрах вэ? Хэнээс ч хамаарахгүй, санхүүгийн хувьд эрх чөлөөтэй яаж амьдрах вэ?
Одоо байгаа байдлаар хэвээрээ амьдарвал бүтэхгүй.
Өөрчлөгдөх, шинэчлэгдэх хэрэг болж байна. Чи энэ бичлэгийг уншиж байна гэдэг
чи өөрчлөгдөхийг хүсэж байна гэсэн үг.
Арван жил бидэнд амьдрах ухаан заасангүй, их сургууль ч гэсэн. Их сургуулиа төгсөөд юу
хийхээ мэдэхгүй хүн олон байна.
Сарынхаа цалинг яаж бүрэн бүтэн авах талаар санаа зовж буй их сургуулийн багш, чамд юу заах юм? Тэд нараас нэг их юм хүлээгээд хэрэггүй.
Дүгнэлт: Өөрөө өөртөө л найдах.
Чамайг чамаас өөр хүн, юу ч өөрчилж чадахгүй.
Чи өөрөө л чадна.
Ном уншаад л болох юм шиг санагдаж байна уу?
Бүх номын сангуудын номыг эгнүүлээд тавихад дэлхийгээс сар хүрэхээр болсон,
тэгтэл хүний проблем 5000 жилийн өмнө ямар байсан тэр чигээрээ
ямарч үндсэн өөрчлөлт алга.
Ном уншаад чи мэдлэгээ дээшлүүж, найз нартаа мэдлэгээрээ гайхуулж болно.
Гэхдээ ном чамайг үндсээр өөрчилж чадахгүй гэдэг тодорхой байна.
Чи зөвхөн мэдлэг олж авна
Мэдлэг бол амьдрал биш, зөвхөн нэг хэсэг. Хэсэг бүхлээ тодорхойлох боломжгүй.
Тэгвэл яахав?
Жор байх ч үгүй, байгаа ч үгүй, бий болох ч үгүй
Амьдралд бүх насаараа "бэлдэж" ханалаа, одоо "амьдрал" дунд хутгалд.
Эцсийн эцэст ямар амьдрахыг
чи өөрөө л мэднэ.


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: